Өнгөрсөн бямба гарагт  15 настай хүүхэд газ үнэртээд татаж унаад нас баржээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд 15 настай эрэгтэй хүүхэд газ үнэртэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан бөгөөд хэргийг цагдагийн газраас шалгаж байгаа юм байна. Хэргийн эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн ахуйн хэрэглээний газыг хурааж авсан аж.

Тиймээс эцэг эхчүүд  хүүхдээ том болсон гэж хайхрамжгүй хандахгүй байх,  байнга ярилцаж хаана хэнтэй юу хийж байгааг мэдэж болзошгүй эрсдлээс сэргийлнэ үү.