АНУ-ын Өмнөд Калифорнийн иргэн, нэг өдөр төрж, 75 жил хамт амьдарсан хоёр ердөө нэг өдрийн зайтайгаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Хелен болон Лес Браун 1918 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр төржээ. Тэд бүр дунд сургуульд байхаасаа л бие биенээ хайрлаж эхэлж, Залуугийн эцэг эх баян хүмүүс байсан болохоор жирийн нэг ажилчны охинтой хүүгээ гэрлүүлэх дургүй байснаас тэр хоёр 18 насандаа гэрээсээ зугтааж 1938 онд гэрлэжээ. Тэд Лес, Даниэль гэсэн хоёр хүүтэй болжээ. Тэднийх  1963 онд Лонг-Бичэд нүүж ирэн Лес нь гэрэл зургийн студи нээн зурагчнаар ажиллаж, Хелен нь гэрийн ажил эрхлэхийн зэргэцээ, студийнхээ үл хөлдөх хөрөнгийг хариуцаж байжээ. “Энэ бол жинхэн хайр байлаа. Тэд 75 жилийн туршид өдөр бүр хамт байсан” гэж хүү Лес Браун нь ярьжээ.
Саяхан гэргий Хелен нь ходоодны хавдраар нас барахад маргааш нь Лес ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. “Ээж минь байнга л аавыг чинь нас барахыг л харахгүй юмсан гэж ярьдаг байсан. Аав ч гэсэн түүнгүйгээр цаашид амьдраад ч яах юм билээ гэдэг байлаа” гэж бага хүү Даниэль нь ярьсан байна.