Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 09. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 18. Санчир гараг. Шийдэм одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин гахай өдөр. 

                          Барилдлага: Үл тохирох 
                          Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй  
                          Суудал: 
Хий

Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй  хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.