Энэ сарын 06-нд 16 настай охин гар утсаа хаяжээ. Үүний улмаас аав ээжтэйгээ маргалдаж гэрийнхээ цонхоор унаж гэмтсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2-р хороо Цагдаа хотхоны 13-р байрны 5 давхрын цонхоор  Г гэх 16 настай унасан хэрэг гарчээ. Хэргийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. 

Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ үнэтэй гар утас хэрэглүүлэхгүй байх, эд зүйлээ алга болгоход нь маргалдахгүй ярилцаж сурах, мөн хүүхдийнхээ хаана хэнтэй юу хийж байгааг мэдэж байх шаардлагатайг сэрэмжлүүлж байна.