ХЭМЛЭЛДЭХ ЗУУР...

 

Хамаг байдгаа ханаж тасдаж, мөрийн хөтөлбөрөө ч хэрэгжүүлж чадахааргүй хэмжээнд очтолоо “доош” оржбатлуулсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Энэ тухайгаа ОУВС гаас Засгийн газар огцорсонтой холбоотой хэмээн тайлбарлажээ. Гэхдээ энэ мэдээллийг Монголбанк болоналбаны хэдхэн хүнд хүргүүлсэн аж.

Учир нь шинээр байгуулах Засгийн газар тус сангийнхантай хэрхэн харьцах, ямар байр суурь баримтлах ньтодорхой бус байгаа нь тэднийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бололтой. Өөрөөр хэлбэл, төрийн тогтворгүйбайдал, улс төрийн хэтэрсэн маргаан улсын эдийн засагт томоохон “тээг” болж буй нь энэ.

Сандал ширээгээ булаацалдаж байх зуур сэргэхээр завдаж байсан төгрөгийн ханш газар доогуур орох нөхцөл үүсчбайгааг учир мэдэх хүмүүс халаглаж байна. Гэхдээ энэ зөвхөн өнгөн хэсэг нь.

 

ТАЛААР БОЛСОН ХИЧЭЭЛ, ЗҮТГЭЛ

 

Мэргэжлийн Засгийн газрынхан зургаан сарын турш хэлэлцээр хийсний эцэст арайхийн хөтөлбөрөө батлуулсан. Ингэхдээ Төсвийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, Олон улсын валютын сан /ОУВС/-гаас тавьсан урьдачнөхцлүүдийг биелүүлсэн нь Засгийн газрынхны хувьд наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад хийсэнзоригтой алхам байв. Хөтөлбөр батлагдсаны маргааш эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.долларМонголд орж ирснээр валютын ханш тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэлээ хэмээн ам булаалдан ярьжбайсан нь саяхан. Гэхдээ манай талаас эрх мэдлээ хэтрүүлэн зөвшилцлөөсөө ухарсан алхам хийсэн нь бодит үнэн. Энэ нь өнгөрсөн сард ирж үнэлгээ хийсэн шинжээчдийн хараанаас мултраагүйгээр барахгүй зөвшилцөлгүйгээрхүүхдийн мөнгийг олгосон нь арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийхэд хүргэсэн хэмээн эх сурвалжхэлж байв.

 

АНХААР!!! АЮУЛГҮЙ БАЙДАЛ

 

Хэдийгээр ОУВС-гаас хөтөлбөрийг нь хэрэгжүүлж эдийн засгаа аврах гэж байгаа ч энэ нь гадны байгууллага. Энгийнээр тайлбарлавал, айлын эд хогшил, өмч хөрөнгийг хэн нэгэн гадны хүн дураараа хөдөлгөөд байвал эзэд ньдуртай байхгүйгээр барахгүй дургүйцлээ илэрхийлнэ. Магадгүй тусалж байгаа гэх боловч тэр хооронд тэр өрхийнбүхий л нарийн нандин нууцыг мэдчих боломжтой. Түүнтэй нэгэн адил санхүүгийн салбарынхаа 90 хувийгарилжааны банкинд даатгуулсан манайх шиг улс гадны байгууллагаар нарийн судалгаа, үнэлгээ хийлгэх нь тийм чтаатай биш гэдгийг эдийн засагчид онцлов. Нэн ялангуяа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарч хараххэрэгтэй гэдгийг сануулж байна.

 

БУРУУГ БУСДАД...

 

Тэгээд ч ОУВС-гийнханд хөгжиж буй улс орны банкинд активын чанарын үнэлгээ хийж байсан түүх байхгүй гэлцэжбайна. Таамаг төдийхөн хардлага хэмээн үгүйсгэж магадгүй ч үнэндээ олон улсын валютын сан дотооддоозөрчилтэй байсан гэх мэдээллүүд гарч эхлэв. Тодруулбал, Монголын асуудлыг хариуцаж байсан хуучин захиралКоши Матай нь тушаал буурсан аж. Энэ тухай гадны хэвлэлүүд ч бичиж байгаа аж. Учир нь Монголын эдийнзасгийн онцлогийг ойлголгүй, бодит бус дүгнэлт гаргасан. Түүндээ үндэслэн буруу бодлого хэрэгжүүлсэн зэргээршүүмжилсэн байна. Өөрөөр хэлбэл, өсөх чадвартай эдийн засгийг агшина хэмээн худал таамаг дэвшүүлэнтусламжийн хөтөлбөр хэрэгжүүлсэн бололтой. Ийнхүү өөрсдийнхөө алдааг манай улсын дотоод улс төрийнзодооноор халхавчлахыг санаархсан байж таарах нь.

 

АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УУДАЛ

 

Гэхдээ бид ч бас эргэж харах учиртай. Гадаад хүн, гадны байгууллага гэхээр бурхан шиг тахиж, хэлсэн бүрийг ньёсчлон биелүүлдэг нь том алдаа. Уг нь манай томоохон эдийн засагчид эдийн засаг өснө, үйлдвэрлэлээ дэмжиххэрэгтэй гээд хоолойгоо сөөтөл ярьсан. Хэн ч тоож сонсоогүй.

Монголчууд гадныхны тусламжийг авахгүйгээр хөл дээрээ босох боломжтой гэдгийг бизнесийнхэн ч бас хэлж лбайсан. Төрийн бодлогоор үйлдвэрлэлээ дэмжиж эдийн засгаа сэргээх боломж байгааг ч хэлсэн. Одоо нойрноосоосэрээд үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг бизнесийнхэн сануулж байна.

Нөгөөтэйгүүр, хэрэв ОУВС-гийн хөтөлбөр зогсвол одоо байгаа өр нэмэгдэхгүй гэсэн үг. Ер нь өрийг өрөөр дарна гэж ч юу байхав. Өөрөөр хэлбэл, Доржоо, Дулмаа нарт ногдох өрийн хэмжээ өсөхгүй. Тэгэхээр өөрсдийнхөө боломжийг дайчлан үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь чухал юм. Мэдээж энэ бас л нэг хувилбар.