Сайн байна уу хүмүүсээ. Надад зөвлөөч. Би нөхөртэйгөө амьдраад гурван жил болж байна. Үерхэээд хамт амьдарч эхэлж байхад бүх зүйл дэндүү сайхан байсан. Ямар ч асуудалгүй бүхнийг хамтдаа шийддэг. Тэгсэн нөхөр маань аажим аажмаар нэг тийм хүйтэн хөндий мөсөн уул шиг хүн болчихож.  Би анзаардаггүй байж. Баярлалаа гэхийн оронд ингэхгүй яасын тэгэхгүй яасын гэдэг. Бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэдэг. Өчигдөр бүүр салъя гэж хэлсэн. Уг нь тэгж хэлэх хүн биш. Би өөрийнх нв хүссэнээр хиййгээгүйн төлөө маргалдаад л тэгж хэлсэн л дээ.

Хнадаас залхаад байгаа бололтой. Хэлснээр нь болоод тусдаа амьдраад үздэг юм билүү.  Ядаж намайг байхад ямар байсан, байхгүйд ямар байх нь уу хараг. 2-3 сар тусдаа байгаад үзэх үү? Тэр чигтээ салчихдаг юм болов уу?

Би уг нь хайртай.  Гэхдээ нөхрөө ийм өөнтөгч, яншаа нэгэн болно гэж бодсонгүй.  Магадгүй би бүхнийг өөрт нь тохируулж хийсээр байгаад ий болгосон байх л даа.  Тусдаа байгаад үзэх үү? Эсвэл хайрлаж халамжлахаа болиодөөр шиг нь хүйтэн хөндий мөс шиг нэгэн болоод  хамт байх уу? Яавал дээр вэ?