БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17  дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаараа хур тунадас орно. Салхи  зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Архангай, Хөвсгөлийн  хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар шөнөдөө 4-9 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар     8-13 градус,  бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ . Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд  5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө сэрүүсч 11-13 градус дулаан байна.