Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч "Миг-21" онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан юм. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд өнөөдөр 11.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох шүүх хурал эхэлсэн билээ.

Шүүх хурал хаалттай болсон бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар ирэх нэгдүгээр сарын 6-ны өдөр  хүртэл хойшлуулсан аж. Уг хэрэгт холбогдогчдыг эрүүгийн хуулийн 264-р зүйлд гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Харин 150.3-т зааснаар энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Х.Даваа

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг 2011 онд цэргийн ангид ашиглаж байсан байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “Миг-21” онгоцыг хуваан, их биеийг нь төмөр хайлуулах үйлдвэрт тушаасан, мөн моторыг нь БНАСАУ-д худалдахыг завдсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан юм. Эл хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан бөгөөд өнөөдөр 11.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох шүүх хурал эхэлсэн юм.

Шуух хурал хаалттай болсон бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар ирэх нэгдүгээр сарын 6-ны өдөр  хүртэл хойшлуулсан байна.

Хэрэгт холбогдогсдыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 264.2 буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.

- See more at: http://society.time.mn/content/39277.shtml#sthash.oq0DIA7y.dpuf