ОХУ-ын Тверь хотод зохион байгуулагдсан Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байрыг монгол залуу эзэлжээ. Тодруулбал, Москвагийн хөгжмийн академийн хоёрдугаар курсын оюутан, магистрант Ч.Бадрал тус тэмцээний Гран-Приг хүртсэн байна.   

Түүний шагналыг цом, сертификат , 80.000 рубль дагалдах ажээ. Мөн өнгөрсөн намар  дуучин Ч.Бадрал маань Олон Улсын Уралдаанд хоёрдугаар байр эзэлж байжээ.

СССР-ийн Ардын жүжигчин  А.П.Ивановагийн  нэрэмжит энэхүү олон улсын нэр хүндтэй уралдаанд 16 орны 400 гаруй дуучид өрсөлдсөн байна.  Дээрх дуучдаас гуравдугаар шатанд 20 дуучин үлдэж, Ч.Бадрал тэргүүн байр эзэлсэн байна. 

Дуучин Ч.Бадралын хувьд Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн ангийг Ц.Ерөө багшийн удирдлаган доор төгсөөд БЦДБЧ-д дуучнаар ажиллаж байгаа билээ.  Харин одоогоор Москвагийн Хөгжмийн Академид  Н.А.Дмитриевагийн удирдлаган дор суралцаж байгаа ажээ.