АНУ-ын Калифорни мужийн Тhousand Ouks хотод нэгэн хөгжилтэй гэмээр хэрэг гарчээ. Тус хотын цагдаа нар гэрт нь хэн нэгэн орохыг завдаж байна гэсэн дуудлага өгсөн бөгөөд дуудлагын дагуу цагдаа нар ирсэн гэнэ.


Цагдаагийн албан хаагчид уг газар очоод яндан дотор 30 настай хүүхэн гацсан болохыг тогтоожээ.Уг бүсгүйг яндангаас гаргахын тулд, цагдаа нар аврах багийнхныг дууджээ. Тэд тоосгон янданг эвдэлж гаргаж авчээ. Уг бүсгүйг Genoveva Nunez-Figueroa гэдэг ба тэрээр нууц амрагынхаасаа гарч яваад гацсан гэнэ.