Герман улсын хүнсний технологч, эрдэмтэн ахлах мэргэжилтэн WOLFGANG NEHRING монгол улсад Тэсо компани урилгаар айлчлан ирж манай улсын зайрмагны зах зээлд анхдагч, тэргүүлэгч болох Айсмарк үйлдвэрт 1 сарын хугацаанд ажиллаа.

Ажиллах хугацаандаа үр бүтээлтэй ажилласан ба герман технологи, герман чанараар монголдоо анхдагч шинэлэг ,шинэ бүтээгдэхүүн гарган ажилласан байна.

 Герман технологийн шинэ бүтээгдэхүүнүүдийг дурдвал нэрстэй, чацарганатай IBERRY, bailye’s, кофе, зөгийн балийн амтат ELITE, гүзээлзгэнэ, кивиний амтат АЗ нийтдээ 8 нэр төрлийн зайрмагний алтан жор найрлагыг хийж өгсөн байна.
WOLFGANG NEHRING хэлэх дээ: “Би монголд 4 дэх удаагаа ирж байна. Энэ удаа ирж ажиллахдаа ТЭСО корпорацийн айсмарк үйлдвэрт шинэ бүтээгдэхүүн бие болгохоор ажилласан.

Өдөр болгон үйлдвэр дундуур явдаг байсан үйлдвэрийн явц зохион байгуулалт маш сайн байсан бөгөөд үйлдвэрийн ажиллчид маш өндөр түвшинд цэвэрч нямбай ажиллаж байсан. Тоног төхөөрөмжийн хувьд маш өндөр чанартайгаас гадна маш сайн чанартай бүтээгдэхүүн гаргах чадвартай.

Айсмарк үйлдвэрт 4-н долоо хоног ажилласаны дараа шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд амсуулсан маш их таалагдсан. Миний зүгээс Айсмарк үйлвэрт үйлдвэрлэж бүх байгаа бүтээгдэхүүнийг бүгдэд нь санал болгож байна. Хүссэн зайрмагаа жилийн ямарч улиралд идээрэй гэж хэлмээр байна”