Холливудын алдартнуудаас цөөнгүй хувь нь насанд хүрэгчдийн кинонд тоглож жүжигчний гараагаа эхлүүлж байсан гэдэг. Энэ дундаа Итали азарга гэдэг нэрээрээ хамгийн алдартай байсан нь Сильвестр Сталлоне. Тэрээр 1970 онд анхны кинондоо хоёр өдрийн турш тоглож 200 долларын цалин авч байжээ. Энэ үед Сталлоне 24 настай байсан гэнэ. 

Харин одоо түүний хувийн хөрөнгө 400 орчим сая доллараар хэмжигддэг дэлхийд нэрээ дуурсгасан агуу жүжигчин юм. Саяхан Сильвестр Сталлонг нас барсан хэмээн худал мэдээлэл дэлхий даяар тарж, шуугиад байсан ч нэрт жүжигчин маань энэ жил одоо 71 нас хүрч байгаа билээ. Түүний адилаар өдгөө Холливудад хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн олон нэр алдартай жүжигчид буюу Жеки Чан, "Нууц материал" кинонд тоглодог Дэвид Духовни, Рассал Кроу, Брэт Пит, Арнольд Шварценеггер нар порно кинонд тоглож жүжигчний карьераа эхлүүлж байжээ.