Бүсгүй хүнийг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай, хамгийн эрхэм хүн болгодог "ээж" хэмээх цолыг алдрай бяцхан үрс нь түүнд олгодог билээ. Энэ л дэлхийн хамгийн өхөөрдөм, хамгийн эрхэм нандин, хайр татам бяцхан үрс юу мэдэрч, юу хүсч, юунд дурладаг вэ. Тэдний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна. 

 


1.    Насанд хүрсэн хүн нийт 206 ястай байдаг бол хүүхэд 300 ястай төрдөг. 


2.    Англиар нярай хүүхдийг “infant” гэж бичигддэг бөгөөд энэ нь латин хэлний “ярьж чаддагүй” гэсэн утгатай үгнээс гаралтай. Гэхдээ тэглээ гээд уйлж чадахгүй гэсэн үг биш шүү.


3.     Нярай хүүхдүүд хүмүүсийн төсөөлдгөөс ч илүү гярхай. Тэд хорвоод мэндлээд хэдхэн хоноод л ээжийнхээ үнэрийг таньж эхэлдэг


4.    Ээжийнхээ 22 насанд бий болсон хүүхэд хамгийн эрүүл чийрэг, бие сайтай, ухаалаг хүүхэд байдаг. 


5.    Нярай хүүхдүүд төрөөд 7 хоногийн дараа ээжийнхээ, 14 хоногийн дараа аавынхаа хоолойг ялгаж сурдаг. 


6.    Техасын их сургуулийн судалгааны үр дүнгээр нярай хүүхдүүд өөрийг нь эрхлүүлж байгаа хүмүүс дундаас хөөрхөн царайтай хүнд илүү дуртай байдаг гэж дүгнэжээ.


7.    Нярай хүүхдүүд хүмүүсийн төсөөлдгөөс ч илүү гярхай байдаг. Тэд хорвоод мэндлээд хэдхэн хоноод л ээжийнхээ үнэрийг таньж эхэлдэг. 



8.    Лхагва гаригт дэлхий даяар хамгийн олон хүүхэд мэндэлдэг. Харин пүрэв гаригт хамгийн бага хүүхэд төрдөг бөгөөд бусад сартай харьцуулахад 2-р сард хамгийн бага хүүхэд төрдөг.


9.    2000 хүүхэд тутмын нэг нь шүд нь ургачихсан төрдөг. Напелеон Бонапарте, Юлий Цезарь нар шүд нь ургачихсан мэндэлж байжээ.


10.    Хүүхэд 7 сар хүртлээ амьсгалах болгон залгих үйлдлийг давхар хийж чаддаг.


11.    Охид хөвгүүдээс илүү хэвлийдээ удаан байх дуртай. Эрт төрөлтийн ихэнх хувь нь хөвгүүд байдаг. 


12.    Ихрүүд хамгийн бага төрдөг улс бол Япон.

13.    Хүүхэд анх төрөхдөө төрөлхийн усанд сэлэх болон амьсгаагаа барих чадвартай төрдөг боловч долоо хоногийн дараа энэ нь мартагддаг.


14.    Нярайн анх төрөхөд байсан үс 3 сарын дараа бүрэн унаж, шинэ үсээр солигдсон байдаг.


15.    Нярайн ходоодны хэмжээ 88,7мл байдаг. Тийм учраас сүүгээ хөхөөд хэт ихэдсэн үед гулгиж гаргадаг.

 

16.    Нярай хүүхдүүд эрэгтэй хүнийхээс илүү эмэгтэй хүний хоолойнд дуртай байдаг. Тийм ч учраас эрэгтэй хүмүүс хүүхэдтэй ярихдаа хоолойгоо нарийхан болгоод ярьдаг зуршилтай болчихсон байдаг.


17.     Хүүхдэд өгсөн нэр амьдралынх нь туршид нөлөөлдөг. Жишээ нь: Хэрвээ эрэгтэй хүүхдэд эмэгтэйлэг нэр өгвөл ихэвчлэн харилцааны болон ёс суртахууны асуудалтай хүн болж хүмүүждэг. 


18.     Хүүхэд хэн нэгнийг дуурайж инээмсэглэдэггүй. Харин анхнаасаа инээмсэглэх чадвартай төрдөг. Төрөлхийн сохор хүүхдүүд төрөөд 14 хоногтойгоос инээж эхэлдэг.


19.     Нярай хүүхэд хөх болон улаан өнгийг ялгаж чаддаг.

 

20.    Нярай даарах үедээ их хөдөлж, дулаахан байвал бараг хөдөлгөөнгүй тайван хэвтдэг.


21.    Хэвлий дэх нярай ээж нь дуртай дуугаа сонсож байх үед хамгийн их идэвхитэй байдаг. Тэд хөгжмийг сонсох ямар ч боломжгүй боловч ээжийнхээ сэтгэл хөдлөлөөс л тэр мэдрэмжийг нь авдаг байна.


22.    Хүүхэд ээжийгээ харж байхдаа, ээжтэйгээ ойрхон байх тусмаа айдасгүй, жаргалтай байдаг. 


23.    Хүүхдийн нүд анх хэвлийд бүрэлдэхдээ цэнхэр эсвэл цэнхэр саарал өнгөтэй байдаг. Харин жирэмсний сүүлийн сард нүдний өнгө нь өөрчлөгддөг.


24.    Хүүхэд төрөөд удаагүй байхдаа нулимсгүйгээр уйлдаг. Харин 2-3 долоо хоног хүрээд нулимс гаргаж эхэлнэ.


24tsag.mn