10.00 цагт МҮОХ-нд Монголын бейсбол, софтболын холбоо, Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн дасгалжуулагч бэлтгэх дамжааны нээлт болно.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд Монголбанкнаас мөнгөний бодлогын чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.30 цагт АТГ-ын "Олон нийтийн төв"-д АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт ХХААХҮЯ-нд өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Төв шуудангийн дөрвөн давхарт Үндэсний аудитын газраас хараат бус аудитын компаниудтай уулзалт хийнэ.