Аннелизе Мишелийг ухаалаг, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй, гүнзгий сүсэг бишрэлтэй охин байсан гэдэг.Тэрээр Католик шашны талаар асар их мэдлэгтэй байсан бөгөөд мэдлэгээ бодит байдал болгон хэрэгжүүлэхийг хүсдэг байжээ.Түүний амьдрал өсвөр насны охидынхтой яг л адилхан байсан.

Гэвч 1969 онд буюу 17 настайдаа тэрээр гэнэт өөрчлөгдөж унаж, татдаг болсон байна.Эмч нар түүнийг үзээд саа өвчтэй хэмээн оношилж эмнэлэгт хэвтүүлсэн байна.Гэсэн хэдий ч охины байдал дээрдэх нь бүү хэл улам дордож байлаа.

20 насандаа тэрээр шашны эд зүйлсийг үзэж чадахаа больсон байв.Түүний өвчин улам хүндэрч чөтгөр шулмыг харж, элдэв янзын дуу хоолой сонсдог болжээ.Энэ тухайгаа тэрээр гэрийхэндээ нэг бус удаа хэлсэн байдаг.Гэвч түүнд хэн ч итгэсэнгүй.Эцэст нь боломжтой бүхий л эмчилгээг хийсэн боловч түүний байдал улам дордсоор байсан тул түүнийг шулмын хараал хүрсэн гэж үзэх болсон байна.

Удаан хугацааны эмчилгээ тус болоогүй учраас түүний эцэг эх шашны тусламж авахаар болж нэгэн католик сүмийн тэргүүнээр охиндоо засал хийлгүүлье хэмээсэнд сүмийн тэргүүн дургүйцэн эмчилгээг нь үргэлжлүүлэн хийлгэ гэсэн байна.Гэвч 1975 онд Эрнст Алт, Арнолд Рэнз нар охинд экзорцизмийн зан үйл хийхээр болж 10 сарын турш охиныг эмчилж эхэлжээ.

Тэрээр экзорцизмийн зан үйлийн үеэр шулмын хоолойгоор хашгирч, аймшигтай дүр төрх гаргах, хувцасаа урж тасдах, нүүрс идэх, өөрийнхөө шээсийг долоох гэх мэт хачин жигтэй олон үйлдлийг гаргаж байсан гэдэг.Түүнд шүглэсэн шулмын сүнс Лусифер, Кэйн, Юдас Искариот, Неро болон Гитлерийн дүрээр илэрч байсан гэх.Сүүлдээ охин үхэх тухай ярих болж амьсгал хураатлаа юу ч идсэнгүй.

1976 оны 7-р сард 67 удаагийн экзорцизмийн зан үйлийн дараа хөөрхий охин 23 насандаа шингэний дутагдал, хэт их өлсгөлөнгөөс болж харамсалтайгаар нас баржээ.Үүний дараа охинд экцорцизмийн зан үйлийг зөвшөөрөлгүйгээр хийсэн гэх үндэслэлээр эцэг эхийг нь шоронд хорьсон гэх бөгөөд тэдэнд тусласан 2 ламыг ч мөн баривчилсан гэдэг.