2013 оны 12 дугаар сарын 19-ний 20 цагаас 12 дугаар сарын 20-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөөзарим газраарбага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй.Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 4-9 метр. Шөнөдөө 20-22градус, Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.