Модель, жүжигчин Шүүдэрцэцэг "Mix" хамтлагийн дуучин Темпо нар хэний ч атаархлыг төрүүлэм сайхан хосууд байсан билээ. Нэг нэгэндээ дуу хүртэл зориулж явсан хосууд маань одоо хоёр тийшээ болж өөр өөрсдийн амьдралаараа амьдарч яваа.

Хэдий салсан ч гэсэн энд тэндхийн нэвтрүүлэгт оролцохдоо бие биенээ санадаг гэдгээ илэрхийлээд авдаг хосуудыг маань хэзээ эргэн нийлэх бол гэж харсан фенүүд нь цөөнгүй. Жүжигчин Шүүдэрцэцэг нэг хэсэг мэргэжил нэгт залуу болох Тодгэрэлтэй нэр холбогдож явсан ч тэдний үерхэл тодорхой бололгүй явсаар энэ шуугиан тэгэсгээд намжсан юм.

Харин модель бүсгүй маань саяханаас өөрийн шинэхэн хайр дурлалтайгаа учирсан бололтой. Өөрийн фэйсбүүк хуудсандаа цэцгийн баглаа авсан зургаа тавиад баярлалаа чамдаа хэмээн тайлбарлажээ. Удахгүй түүний хайрыг татсан залуу ил болох биз ээ. 

Эх сурвалж: Seen.mn