Сүүлийн жилүүдэд дэлхийн алдартай кино компаниуд өөрсдийнхөө бүтээсэн алдартай кино бүтээлүүдээрээ кино парк нээх болсон билээ. Дисней болон Юниверсал кино компаниудын хувьд хэд хэдэн парктай юм.

Энэхүү кино паркын үргэлжлэл болсон кино паркыг  “ХХ зуун Фокс” кино компани нээхээр болжээ. Тус компанийн хувьд өмнө нь ямар нэгэн кино парк нээж байгаагүй.

Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт “ХХ зуун Фокс” кино компани Малайз улсад анхныхаа кино паркыг нээхээр болсноо мэдэгджээ. Албан ёсны мэдээллээр тус парк нь 2016 онд нээгдэх аж. Уг паркаа Малайз улсад барих болсон шалтгаан нь Зүүн Өмнөд Ази болон Хятадын зах зээлд өөрийн кинонуудаа илүү ойртуулах зорилготой байгаа гэнэ.

Мөн “ХХ зуун Фокс”-ын мэдэгдсэнээр 300 сая ам.долларын өртгөөр босох энэхүү паркын ажил энэ зунаас эхлэх юм байна.

Д.Ана