​Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Хүний амьдрал эрээн бараан, баяр цэнгэл дүүрэн байх юмаа. Би 36-тай, жирийн сайхан амьдралтай залуу.

Эхнэр 2 хүүхэдтэй. Саяхны өдрийг хүртэл 2 хөөрхөн хүүхэд, эхнэрийнхээ төлөө бүхнээ зориулж ирсэн. Тэдэндээ ч маш их хайртай. Эхнэр бид 2 суугаад 8 жил болж байгаа, хайр халамж, секс гээд бүх л зүйл дээр ок байсан. Бид 2 өнгөрсөн хугацаанд бүх л зүйлийг ярилцдаг байсан. Өмнө нь найзалдаг байсан залуу, амьдралыг нь би сайн мэддэг гэж боддог байсан. Гэвч тийм биш юм байна. Бид нэг аймгийн, нэг сургуулийг 2 жилийн зайтай төгссөн болохоор зарим найз нөхдийн хүрээ адилхан байдаг юм. Саяхан нэг найзаасаа санаанд багтамгүй зүйл сонссон, бас нотлох баримттай шүү.

Тэр найзтай энхэр маань надтай суусныхаа дараа /2 жилийн дараа/ уулздаг секс хийдэг байсан байна. Тэр үед би хөдөө нилээд явдаг ажилтай байсан үе л дээ. Уулзахаараа хамт сууж уудаг, дараа нь хамт хонодог байсан байх юм. Тэр ч бүү хэл бас нэг найз залуутай нь 3-лаа хамт хоносон байх юм даа. Би энэ зурагнуудыг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Миний эхнэр чинь тийм юм хийсэн гэхэд аймаар санагдаж байна. Би өөрт нь хэлээгүй л байна. Энэ амьдрал, 2 хөөрхөн хүүхэд маань надад дэндүү хайран байна. Гэхдээ л тэр зүйлийг харснаас хойш эхнэрээ харахаар л сонин санагдаад байх юм. Яасан нь дээр вэ? Иймэрхүү амьдрал туулсан хүн байвал зөвлөж туслаарай.