АНУ-ын Индиана мужийн оршин суугч Мэри Хеллэр гэх эмэгтэй гэртээ өсвөр насны хоёр охиныг олон жилийн турш хорьж байсаныг цагдаагийнхан илрүүлжээ. Мэри Хеллэр хэмээх энэ эмэгтэйг баривчлан шалгаж, шоронд хориод байгаа юм байна. Сэжигтэний гэрт өсвөр насны хоёр охин байсны том нь Хятадаас, бага нь Монголоос ирсэн хүүхдүүд байсан гэж цагдаагийн газраас мэдэгдэв. 
Сэжигтэн  19 ба 15 настай охидыг багад нь сургуулиас гарган гэртээ байлгаж, өөрөө дөрвөн аргын тоо, бичиг үсэг заах гэж оролдож байсан ч сүүлдээ больж, зөвхөн хорьж цагддаг болсон тухай охид мэдүүлсэн байна. 
Охид маш их турж эцсэн, хоол тэжээлийн дутагдалд ороод байжээ. Одоо тэднийг Хүүхэд Хамгаалах Төвд байрлуулж, анхан шатны боловсрол олгож байгаа гэнэ.
Тэдний ойролцоо амьдарч байсан нэгэн эмэгтэй анх охидын талаар дуудлага өгчээ. Охидын амьдардаг өрөөний цонхыг цаасаар хаасан байсан бөгөөд нэг өдөр Мэри Хеллэр охидыг түргэн хоолны газар дагуулан орсон аж. Охид түргэн хоолны газар орохдоо хоол хэрхэн захиалахаа мэдэхгүй байхаас гадна маш бага идэж байсан нь эмэгтэйд сэжигтэй санагдаж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Wane TV, Fox59