Өнгөрсөн долоо хоногийн Монголын кино театруудаар гарч байгаа киноны ашиг орлогын жагсаалтаар “Facebook од” 34.092.000 төгрөгийн орлого олж тэргүүлсэн бол удаад нь Тэнгис кино театрт гарч эхлээд байгаа “Хайрын бэлэг” 24,013,88 төгрөгөөр орлоо. Мөн аймшгийн төрөл жанраар хийгдсэн “Хөлтрөг” уран сайхны кино сонирхогчдын анхаарлыг татсаар байгаа төдийгүй одоогийн байдлаар зөвхөн Өргөө кино театрт л гарч байгаа юм байна. Ирэх долоо хоногт өнгөрсөн гурван сараас хойш Монголын кино театруудаар гарсан ашиг орлогоороо жагсаалтаараа тэргүүлсэн киног олон нийтэд зарлах гэж байна. Ингээд ашиг орлогоороо тэргүүлж буй киног орлогын хамт хүргэе.


1 Facebook од- 34,092,000
2 Хайрын бэлэг -24,013,000
3 Хөлтрөг /Өргөө/- 6,163,000
4 Зүүдэнд ч оромгүй явдал /Өргөө/- 5,832,000
5 Кино шиг амьдрал /Тэнгис кино театрт гараад хоёр хонож байгаа/- 2,929,286
6 Шинэ жилийн адал явдал /Тэнгис кино театрт гараад хоёр хонож байгаа/ - 2,698,961 төгрөгийн орлого олсон байна.

А.Баярмаа