Баянхонгорын залуус шилдгүүдээ тодруулж, шинэ жилийн баяраа тэмдэглэлээБаянхонгор аймгийн залуус шилдгүүдээ тодруулж шинэ жилийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн асан Д.Очирбат, "Мон-Лаа ХХК-ийн захирал О.Энхсайхан, Баянхонгор аймгийн МСУХ-ны тэргүүн, Жийп сервис ХХК-ийн захирал  Э.Мөнх-Эрдэнэ, Халуун Болор сангийн тэргүүн Х.Одончимэг нарын олон хүндтэй зочид хүрэлцэн ирсэн юм. Шинэ жилийн үйл ажиллагааг нээж Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн залуучуудын холбооны тэргүүн З.Төмөртөмөө үг хэллээ.

Тус шинэ жилийн үдэшлэгээр эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулсан, салбартаа манлайлсан залуусаа алдаршуулж шилдгээр шалгаруулсан билээ. Спортын салбарын шилдэг залуугаар тодорсон Жүдо бөхийн дэлхийн аварга, МУГТ М.Уранчимэг, Нийгэм, олон нийтийн салбарын шилдэг залуугаар МЗХ-ны Бодлогын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал, Эрүүл мэнд-Шинжлэх ухааны шилдэг залуугаар Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Зүрх судасны мэс заслын тасгийн эмч Ж.Эрдэнэсүрэн, Соёл, урлагийн салбарын шилдэг залуугаар МУСТА, дуучин Э.Энх-Эрдэнэ, Мэдээлэл технологийн салбарын шилдгээр NRGS студийн захирал Б.Чинзоригт нар тодорлоо.

Ийнхүү Хонгор нутгийн залуусын шинэ жилийн цэнгүүн жил жилийнхээс илүү өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Дамрамд дурьдахад тус шинэ жилийн цэнгүүнд нийт 250 зочид оролцох байсан ч зочдын тоо өссөөр 350-д хүрсэн нь Хонгор нутгийн залуучуудын эв нэгдэл сайтайг харуулж байлаа.

 

А.Төмөр