УИХ-ын нэгдсэн чуулганаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж саналаа хэлсэн.

Үүний дараа санал хураав. Санал хураалтад УИХ-ын 76 гишүүний 47 нь оролцсон. 47 гишүүн бүгд Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилохыг дэмжсэн юм. Харин Ж. Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг байсан МАН-ын 32 гишүүн  УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсонгүй.