20-р зууны Монголын хөгжлийг хаягдал төмөр болгож сүйрүүлсэн,23 жил худал хэлж,луйварчин болсон төр ухаалаг байж чадах уу?

Мэдлэг муутай хүмүүс мораль муутай байдаг гэдэг онол байдаг.Мөн ч олон жил худал хэлж уриа лоозон хашгиралдаж,үгсэн хуйдалдаж, харанхуй хүмүүс одоо дахиад 20 жил байвал галзуу хөгжүүлнэ гээд галзуурч суунаа. Яах вэ? Монголчууд минь.
Хуурагдаж хаширдаггүй Монгол түмэн дахин 20 жил хуурагдах хувь тавилантай болж байна.Одоо яанаа.
Герман гаралтай хүн төрөлхтний Философич Хегель Хөгжил зөвхөн мэдлэгийн хөгжилийг л хэлнэ гэж хүн төрөлхтөнд анхааруулсаныг монгол хүн мэдэх мэдлэг байна уу? Хэцүү юмаа
Монгол хүн болж төрсөн бид монгол хүний амьдралд санаа зовж байна.
Тоть шувуу мэт бусдын хэлсэн нэг,хоёр үгийг давтаж худалч,харанхуй мэдлэггүй нүүр царайгаа халхалж улс төрч хэмээн өөрийгөө өргөмжилсөн солиот нарын сүрэг монголын төрөөр дүүрлээ.
Эх орноо,ард түмнийхээ ирээдүйн төлөө худалч,луйварчидтай тэмцэх зоригтой аавын охид,аавын хөвгүүд байхгүй байгаагаас монголын харанхуй төр устан алга болох горьдлого алга болж байнаа. Монгол орон минь яанаа.
Зоригтой ард түмэнтэй төр л муугаасаа л салж, буруугаа засаж хөгжилд хүрэх бололцоотой.
Монголын төрийг харлуулсан хүмүүсийн ивээлд багтаж тэдэнтэй адил болно гэж бөгс долоогчид монгол орны ирээдүйг бас баллаж байна.
Монгол оронд үндэстний хөгжлийн стратеги байхгүй учраас хөгжил хэзээ ч ирэхгүй.
Хөгжил гэдэг нэрийн доор Мянганы зам гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж авилгачин болж дууссан Н.Энхбаярын замаар мөн ч олон хүн явсаар байна.
Зам гэдгийг аж үйлдвэрийн хот суурингуудын хооронд бараа тээвэрлэх зорилгоор баригдагддаг болохоос биш аж үйлдвэр байхгүй монгол оронд юу тээвэрлэх гэж зам бариад байгаа юм бэ?
Хурдны зам,шинэ гудамж төсөл,төмөр зам,үйлдвэрийн цуглуулга болгох гэж байгаа Сайншандын төсөл, мэдлэгийн нэг ширхэг ч тоног төхөөрөмжгүй Майдар хотын л төсөл,Их олон Н.Энхбаяр мэт авилгачдыг төрүүлэх болж байна.
Монгол орон шоронгын орон болох нь тодорхой болж байна.Яанадаа
Муу муухайгаа танин мэдэж хөгжлийн манлайд хүрэх Хувь тавилан Монголд бий.
Монгол хүний мөс чанаргүй өнөөгийн улс төрчид Монголын төлөө чадахгүйгээ хүлээн зөвшөөрч монголын төрөөс хурдан ЗАЙЛААЧЭЭ

2050 онд Монгол орон бүх түвшинд гайхамшигтай хөгжилтэй орон болох боломж бий:
1. Монголын хүн ам: 12 саяд хүрнэ
2. Үндэстний ДНБ(GDP) :1.7 триллион ам долларт хүрнэ
3. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 150 000 ам доллар
4. Үндэстний нийт бүтээгдэхүүн(GNP): 7.6 триллон ам доллар
5. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ: Жилд бүр 200 тэрбум доллароос багагүй байна.
6. Дэлхийг экологийн аюултай (Ecological Security) байдалд хүргэх уул уурхай эцэс болж шавхагдашгүй мэдлэгийн эдийн засагтай орон болно.
7. 10 000 гаруй ам долларын тэрбумтантай
8. 3-4 сая ам долларын саятангуудтай
9. Монгол үндэстэн дэлхийн капиталын засаглагч үндэстэн болж төлөвшинө.
10. Монгол үндэстэн дэлхийн улс төрч үндэстэн болж дахин сэргэн мандана.
11. Монгол үндэстэн Дэлхийн мэдлэгийн засаглагч үндэстэн болж төлөвшинө.
12. Монгол орны бүх бүс нутаг дэлхийн хөгжлийн үлгэр жишээ болтлоо хөгжих болно.
Тэгээд Монголын сайн сайханд юу саад болох болдоо гэвэл Зөв буруугаа мэддэггүй,үнэн худлаа ялгадаггүй,мэдлэг боловсролгүй харанхуй, хулгайч төр л саад болно шүүдээ.
Монголын хөгжлийн гайхамшиг 10 хүрэхгүй жилд төлөвшиж цаашид эрч хүчээ авах боломжтой.
Энэ боломжийг хэн саад хийж байгаа вэ? Гэвэл харанхуй төр шүүдээ.
Харанхуй төрөө цэвэрлэж,хөгжлийн магнайд хүрцгээеэ !!!!!!!
Иргэн Бямбаагийн Буджаргал