Монголдоо бүжгийн урлагийг хөгжүүлж дэлхийн зах зээлрүү гарахыг оролдож буй чадварлаг бүжигчдийн нэг бол Саруултөгс буюу Төөгөө билээ.

Төөгөөг эхнэрээсээ салаад өөр найз охинтой болсон гэдгийг хэдийн хүн болгон мэддэг болсон бол түүний эхнэр ч мөн адил  өөрийн хувийн амьдралаа эхлүүлжээ. Түүний эхнэр одоо "Punk and Rap" хамтлагийн гишүүн Г.Тэнүүнтэй хайрын романс үүсгэж хамтдаа жаргалтай байгаагаа инстаграм хуудсаараа дамжуулж үргэлж илэрхийлдэг билээ.

Түүнийг "Авъяаслаг Монголчууд" шоунд оролцох үед эхнэр хүүхэд нь дэмжихээр ирж байсан гэдгийг уншигчид маань андахгүй мэдэх биз ээ.

Тэгвэл зарим нэгэн эх сурвалжууд бүжигчин Төөгөөг эхнэр хүүхдээ хаяж шинэ найз охинтой болсон хэмээн буруутгаж байгаа бол зарим нэг нь үүнийг үгүйсгэж эхнэр нь түрүүлж Г.Тэнүүнтэй хайрын романс үүсгэсэн учраас хосууд салж Төөгөө саяханаас найз охинтой болсон хэмээжээ.

Хосуудын маань салсан шалтгаан бус хэн хэн нь жаргалтай байх нь  чухал учир цаг хугацааны явцад бүх зүйл тодорхой болох биз ээ. 

Эх сурвалж: Seen.mn