​Би 28-тай, 2 хүүхэдтэй. Гэрлээд 8 жил болж байгаа. Гэрлэлт гэр бүл эхэндээ хэвийн байсан. Гэтэл одооноос 4 жилийн өмнө нэг залуутай санаандгүй таарч уулзах болсон.

Тэр ч эхнэр хүүхэдтэй. Амьдралд олон хэцүү зүйл тохиолддог хатуу ч үе их байсан, өөрөөр хэлбэл би уг нь их хэрсүү дуу чанга гэж боддог байсаан. Нөхөртэйгөө эхэндээ бүх зүйл ок байсан хэдий ч хий хоосон хардалт, танадалт, элдэв доромжлолоос болгондоо яг үнэндээ би гэдэг хүн маш их ганцаардсан, аз жархалгүй нэгэн хэвийн, хэн нэгний дэндүү хараат болсноо мэдрэх цаг хүртэл би нөхөртөө үнэнч, өөртөө итгэлтэй нэгэн байсан. Тэр хүнтэй би уулзах болсноос хойш их л хугацаа өнгөрч байгаа, одоо уулзах учрах маань ч ихсэж өөрийгөө барьж зогсоож чадахаа байлаа. Би яаж энэ бүхнээс холдох вэ түүнтэй байхад би сэтгэлээ чөлөөтэй нээж ярилцаж, бүхнээ ойлголцоод байх шиг байгаа маань л энэ харьцааг удаан байлгадаг байх.

Гэхдээ би өөрийхөө биш гэр бүлийхээ сайн сайхныг бодоод салах хэрэгтэй гэж бодож байгаа ч тэр хүн холдохгүй юм, би ч бүр шийдэж чадахгүй байх шиг. Яаж энэ бүхнээс холдох вэ туслаач зөвлөөч…