У.Хүрэлсүхийн багийг хүлээн зөвшөөрөхгүй бол УИХ тарах уу

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Ж. Эрдэнэбатын засаг маш шуурхай бүрдэн ажилдаа орж байв. Тухайн үед гишүүд "Сайд нарын нэрийг бүлгийн хурал дээр ярилгүй ганцхан шөнийн дотор шийдэж, оруулж ирлээ. Бид мэдээлэлгүй байна" хэмээн гомдлын үг унагаж байв. Нэг үгээр “Мэргэжил”-ийн Засгийн газрын сайд нарын нэрс Удирдах зөвлөлийн түвшинд яригдаж байв. Гэвч бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болж, жилийн дараа огцорлоо. Харин одоо У. Хүрэлсүх засгаа бүрдүүлэх гэж нухацтай үзэж байна. Удтал хоёр тийш харж суусан МАН-ын бүлгийн өчигдөр үдээс хойшоос эхлэн хуралдсан ч шийдэлд хүрч чадаагүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт хийхгүй" гэж мэдэгдсэнчлэн энэ удаад бүтцийн асуудлыг хөндөөгүй. Тэр бүдүүн бүлгийн “33”-ынхнаасаа ес, “32”-ынхоос зургааг нь сайд болгох тохиролцоо хийсэн.

 Гэхдээ  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс  “32”-ын бүлгээс нэр дэвшүүлсэн зарим гишүүдтэй хамтран ажиллах боломжгүй хэмээн мэдэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр сайдад нэр дэвшүүлэхээс татгалзсан гэнэ. Харин Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбатыг цэргийн алба хаагаагүй хүн салбарын сайд хийх боломжгүй гэх тайлбар өгч, нэр дэвшүүлэхээс татгалзсан байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг уул уурхай, бизнесийн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр сайдад нэр дэвшүүлэхээс татгалзсан гэнэ. Харин Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбатыг цэргийн алба хаагаагүй хүн салбарын сайд хийх боломжгүй гэх тайлбар өгч, нэр дэвшүүлэхээс татгалзсан байна.


УИХ дахь МАН-ын бүлгийн 33/32 гишүүд өнөөдөр  гэхэд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн дээр эцэслэн тохиролцож Ерөнхий сайд УИХ-д танилцуулах ёстой.  Нэг үгээр У.Хүрэлсүх энэ сарын 11 буюу ирэх лхагва гараг гэхэд танхимаа бүрдүүлсэн байх хуулийн хугацаатай. Иймээс  өнөөдөр Удирдах зөвлөлдөө сайд нарын нэрсээ танилцуулахаар болсон байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гишүүн "У.Хүрэлсүхийн багийг хүлээн зөвшөөрөхгүй бол УИХ тарах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлчихсэн. Нэг үгээр засаг бүрдүүлэх хуулийн хугацаа 14 хоног. Энэ хугацаанд МАН-ынхан нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол УИХ тарах хуультай юм. Иймээс гомдогсод буюу “32”-ын бүлэгт У.Хүрэлсүхийн багийн хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт үгүй болж байна.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа парламентаас бүрдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл парламентаас бүрдэх “давхар дээл”-тэй сайд нар давхар ажил хийсэн ч давхар цалин авахааргүй болжээ. Тодруулбал,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр бүлгийн хуралдааны үеэр "Сайдуудад цалин өгөхгүй. Цалингүй ажиллахаас татгалзвал нэрээ татаарай" гэдгээ дуулгажээ. Харин У.Хүрэлсүхийн багийн түүний санаачлагыг хоёр гараа өргөн дэмжсэн байна. Нэг үгээр "Ардын Засаг"-ын сайд нар сайн дурын уран сайхан ч маягийн алба хашина. 

П.ГОО
Оллоо.мн