Загвар өмсөгч С.Сарнайг бид "Яг түүн шиг шоу"-нд оролцсноос нь хойш илүүтэй мэдэх болсон билээ. С.Сарнай  ганцхан загвар өмсөх, модель хийхээс гадна дуулах бүжиглэх гээд чамгүй авъяастай гэдгээ харуулаад авсан. Үүнээс гадна нэгэн чадвараа ил болгож охид бүсгүйчүүддээ зориулан кошелёк хийж эхэлжээ. Түүний хийж буй кошелёк доторх нь нэвт гэрэлтэн харагддаг гэдгээрээ онцлог юм. Гэвч энэхүү кошелёк хэрэглэгчидэд тийм ч их таалагдаагүй бололтой. "Хэтэрхий үнэтэй байна","Би ч ийм метрийн пилонк аваад хайчлаад хийж чадах юм байна" "Уучлаарай метрийн пилонк аваад хайчлаад хийчихсэн л харагдаад байна" зэргээр ширүүхэн шүүмжилжээ. Харин энэ бүхний эсрэг модель бүсгүй маань өөрийн хийсэн хөдөлмөрийг өмөөрч байр сууриа хатуухан илэрхийлээд авсан байна.

Тэрээр: “Хүний хийсэн хөдөлмөрийг хүндлэхгүй байж болно. Доош нь хийхгүй байж болдоггүй юм уу? Яаж хийж байгааг ч хараагүй байж гоочлохдоо яасан мундаг хүмүүс вэ? Тийм л юм бол тэгээд санаачлаад хийцгээ л дээ!!! Таалагдахгүй байгаа бол авахгүй байж бас болно шүү дээ! Адилхан ээж хүмүүс шиг байх юм. Хүүхдээ харахын хажуугаар чадах ядахаараа л гэртээ юу хийж болох бүхнийг л хийх гэж хичээж байна! Ам уралдаад л хүний хийсэн хөдөлмөрийг гоочилчих юм аа! Би бас сэтгэлтэй хүн, хэлэх үг ч гэж бас байдаг юм! Хүн өөрийгөө яаж үнэлнэ, өөрөөс чинь л шалтгаалдаг юм! Амжилт!” хэмээжээ.

Эх сурвалж: Seen.mn