Сайн байна уу Би өөрийнхөө амьдралыг яг үнэн бодитоор нь бичиж байгаа болохоор надад үнэн сэтгэлийн зөвөлгөө өгөөрэй. Би энэ тухайгаа хэнтэй ч ярьж чадахгүй надад маш хэцүү байна.

Бид одоо 2 хүүхэдтэй. Ханилаад 15 жил болжээ. Нөхөр маань анх суугаад ууж идээд гадуур хононо хааяа бас өөр бүсгүйг шоохоорхоно.

Би нүдээрээ хараагүй учир ингэж хэлж байгаа нь энэ. Би олон ч удаа уучилж олон ч удаа хүлээж уйлж сэтгэл зүрхээ эмтрүүлж байлаа. Бусад л хүмүүстэй адил миний нөхөр эр хүн болохоор гээд нүдээ аниад тэвчиж амьдарсаан.

Миний хувьд хүнд хэлвэл итгэхгүй байх л даа энэ хугацаанд яг л миний нүдийг нөхөр минь тагласан мэт өөр эр хүн харах нь битгий л амьдарсан. Нөхөр маань халамж анхаарал их муу. Яахав дээ байгаа нь л энэ гээд хайрлана. Би томоохон компанид өндөр албан тушаал хашдаг байлаа. Ажил амжилттай улам бүр тэвшиж байсан харин үүнд маань нөхөр маань их л дургүй. Эмэгтэй хүн гэдэг гоё сайхан үг, өчүүхэн төдий халамж л хайж амьдардаг юм байна. Би нэгэн залууд татагдсаан. Гэхдээ бидний дунд секс энэ тэр болоогүй ээ. Гэвч миний сэтгэлийг тэр 1 өдөр нөхөр маань мэдсэн. Би өөр эрд татагдсандаа өөртөө алдаа өгч уучлалт гуйсан. Гэвч нөхөр маань одоо хэр нь намайг түүнтэй өөрийг нь хуурсан гэж боддог. Ингээд л миний амьдрал там болж хувирсан юм. Нөхөр маань надаас их олон зүйлээ нуудаг болсон. Надад итгэхээ байж гадуурч гаргахгүй болсон.

Миний өөрийн сэтгэлдээ өөр хүн оруулсандаа өөрийгөө зүхэж амьдарч байгааг тэр маань даанч ойлгоогүй ээ. Одоо харин нөхөр маань намайг хуурдаг болсон. Тэгээд би чамайг хуураагүй гэж худлаа хэлнэ. Мэдээж хэн үнэнээ хэлэхвээ дээ над шиг тэнэг хүн л хэлнэ. Нөхөр маань надад би үргэлж чиний намайг хуурсанг бодож амьдардаг чамаас салахад би бэлэн гэж хэлсэн. Би түүндээ маш их хайртай сална гэж төсөөлөхөөс аймаар санагдаж байна үр хүүхэд минь яах билээ. Би өөрийн алдаагаа үнэхээр ухаарсан. Гэвч одоо амьдрал минь ийм л байна. Би яах вэ ингээд л өдөр хоногийг өнгөрөөх үү? Салалт гэж юу вэ бие биедээ итгэхгүй амьдрах уу?

cekc.mn