Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна. Шүүх хуралдааны эхлэлд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ. Учир нь Г.Дэнзэн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтээ Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүргүүлсэн ч түүний хүсэлтэд хариу өгөөгүй аж. Иймд хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна хэмээн үзэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан юм. Тэгвэл шүүх түүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй хэмээн үзжээ. Шүүх хурал үргэлжилж байна. Бид шүүх хуралдааны талаар шуурхай мэдээлэх болно.