Өнөөдөр Г.Дэнзэн нарыг шүүх хурал УДШ-д болж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалтай Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох 2014250007486 дугаартай 81 хавтас хэргийг шүүгдэгч Г.Дэнзэн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Д.Баярмаа түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүгдэгч Г.Дэнзэн, Г.Түмэнхүү нарын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Я.Батсуурийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Т.Төгсбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Д.Бадам, иргэний хариуцагчийн төлөөлөгч У.Мөнхбат нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж  байгаа. 

Шүүх хурал 14:00 цаг хүртэл завсарлаад байна. 

Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.