Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая шинээр томилогдох сайд нартай уулзлаа. Улмаар Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өглөө. Түүний хувьд Ч.Хүрэлбаатараас бусдыг нь дэмжиж байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг хариу албан бичгийг гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ.