Хэлье гэснээ хэнээс ч айхгүй шударга хэлчихдэг  Б.Жаргалсайхан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын машинаа журамлуулсан тухай ийнхүү үзэл бодлоо хуваалцжээ: 

"Цаст уулын цагаан арслан цагаа болохоор шоргоолжинд бариулна" гэдэг үнэн юм даа. Маяктай машинаар цагдаа нараар ёслуулан өнгөрдөг эрхэм өдгөө унаагаа журамлуулах гээд зогсч байна. Цагдаагийн дарга нар Энхбаярыг хаан байхад гутлыг нь долоох дөхдөг байв. Энэ цагдаа асуудалгүй ачина л гэнэ шүү... Энэ зураг Ж.Батмөнх гуай сүүнд очерлодог, Ю.Цэдэнбалыг "Түүхийн өмнө хүлээх хариуцлага" нэвтрүүлэгт оруулдаг үеийг санагдуулна." хэмээжээ.