Монгол хүнийг ялгаварлан гадуурхаж байгаа эсэх талаар Оюу Толгой буюу Рио Тинто компаний эсрэг шүүх хурал даваа гарагт болох гэж байна.

Монгол Улсын иргэн Ц.Чинбат нь Монгол хүний үнэ цэнэ үнэлэмжийн  төлөө Оюу Толгой буюу Рио Тинто гэх компани эсрэг суулт хийн тэмцэж байна. Тэрээр энэ оны 4 сард  тус компанид ажилд орох өргөдөл өгч нийт 5 үе шатанд шалгарсан боловч Рио Тинтогоос зөвхөн Монгол ажилтанд зориулсан оффисийн ажилтны аюулгүй суух хязгаар 100 килограмаас ихгүй жинтэй байх гэсэн шаардлагыг үндэслэн эрүүл мэндээр гадуурхаж тэнцүүлээгүй байна.  

Хүний эрх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал бий болгож байна гэж үзэн хамаарал бүхий бүх яам төрийн бол төрийн бус бүх байгууллагуудад гомдол гаргажээ. Түүний гомдолын дагуу Хүний эрхийн үндэсний комисс Оюу толгой ХХК шаардлага хүргүүлсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монгол Улсын хөдөлмөрийн хуульд хүнийг бие жингийн суурь стандарт байхгүй, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал бий болгож байна гэж үзжээ.  

Монгол Улсын Үндсэн хууль болон хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж иргэн Ц.Чинбат Оюу Толгой буюу Рио Тинто компанийг шүүхэд өгчээ. Шүүх хурал 2017 оны 10 дугаар сарын 23-ний өдөр 13 цаг 30 минутанд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын танхимд болох юм байна. Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.