"Ийм нэгэн дурлал" киноны Бүжингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин Б.Баярмааг танихгүй хүн ховор. Тэрбээр 1987 оны гуравдугаар сарын 1-нд Багануур дүүрэгт төрсөн.

Сургуулиа төгсөөд Багануур дүүрэгт зохиогдсон миссийн тэмцээнд оролцож, титмийн эзнээр тодорч байсан билээ.

Бүжиглэх дуртай охидын нэг байсан аж. Тиймдээ ч 1-9 дүгээр анги хүртлээ бүжгийн дугуйланд явж байжээ.

Мөн хошин урлагийн эмэгтэй залуу жүжигчдийг үзэмж маягийн байдаг хэмээн хэлээд авсан. Учир нь "хошин урлагийн продакшнаас санал их ирж байна. Миний сонирхол бол тийм биш. Жvжигчин хvн драмын театрт ажиллах ёстой гэсэн хувийн vзэл бодолтой. Бооёо, Амбий хоёр угаасаа л хошин шогийн хvмvvс гэж харагддаг шvv дээ. Хvн болгон хараад инээдэг. Гэтэл намайг хараад хvмvvс инээж чадахгvй бол яах вэ. Хошин шогийн эмэгтэй залуу жvжигчид нь vзэмж маягийн байдаг. Би тийм болохыг хvсэхгvй байна" хэмээсэн зоригтой бүсгүй.

Тэрбээр өдгөө нөхөр хоёр хүүхдийнхээ хамтаар Багануур дүүрэгт амьдарч байгаа. Хоёр хүүхдээ харан айлын сайн эзэгтэй болсон жүжигчин бүсгүй маань ихэнх эмэгтэйчүүд хөгшрөхөөс айж, шаналж байхад зарим нь өчүүхэн өт хорхойноос айх нь бий. Та юунаас айдаг вэ гэж асуухад "хөгшрөлт бол байгалийн жам. Харин үл ойлголцолоос айдаг" гэж нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Мөн сексийн талаар "Сүүлийн үед залуучууд их нээлттэй болсны хэрээр сексийн асуудлыг ч нээлттэй байлгахыг хүсдэг болж.Энэ нь нэг талаараа хүний хамгийн нандин гэх зүйлийг үнэгүйдүүлж байгаа хэрэг юм. Миний хувьд секс бол маш үнэ цэнэтэй. Учир нь би өөрийгөө үнэлдэг хүн. Хайрыг мэдэрсэн секс амьдралын торгон агшнуудын нэг гэж боддог" аж.

Д.Ана