44 настай британи бүсгүй Шэрон Биджин өөрийн хайртай залуудаа төрсөн өдрийн гэнэтийн бэлэг барихаар хөвчирч чангарсан булчинтай гар дүрсэлсэн бялуу захиалжээ. 

Түүний найз залуу нь бие бялдаржуулах спортын тамирчин учир ийм сонголт хийсэн байна. Үнэндээ хэлбэр дүрс нь түүний хүссэн загвар байсан учир бялуугаа гэр рүүгээ авч явжээ. Харин замд нь бороо орж байсан бөгөөд гэртээ ирээд өнөөх бялуугаа задалтал яг л аварга том авгалдай шиг хэлбэртэй болсон байжээ.