Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг Отгонтэнгэр ууланд харамсалтайгаар амиа алдсан залуусд гүн эмгэнэж буйгаа илэрхийлээд "Олон мянган залуусыг ОРГИЛ ӨӨД гарахад нь зүг чиг болж, өөрөө өөрийгөө ялан дийлэх, тэсвэр тэвчээртэй, хатуужилтай байхад сургаж байсан уулын спортын мастер Н.Сүрэнжавтайгаа хамт 2 сард Асралт хайрханд гарсан нь сэтгэлд тод үлджээ. Та нарыгаа амьд байгаасай гэж эцсийн мөч хүртэл залбирлаа. Гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.