Уй гашуутай сэтгэл шимшрүүлсэн долоо хоног болж өнгөрлөө

10 дугаар сарын 21-ны өглөө уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн Отгонтэнгэр хайрханд авиралт хийсэн боловч уулнаас буух явцад цасан нурангинд даруулж 10 иргэн эсэн мэнд бууж ирсэн бол 17 иргэн харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Эдгээр 27 уулчид уулын оройд амжилттай гарч тэндээ зургаа даруулж хэсэг амсхийжээ. Харин уншигч та бүхэн уулчдын сүүлийн мөч болсон гэрэл зургийг харж байна. Тэдний инээмсэглэсэн энэ л дүр төрх Монголын ард түмэн болоод гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд  үүрд дурсан санагдах болно.  

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ 

www.Seen.mn