Дэлхийд харагдах гэж биш Дэлхийг бүхэлд нь харах гэж уулаа зорьсон амь нэг арван долоон уулчин нөхөд маань байгаль эхийн хязгааргүй хүчинд автаж эх орон, элэг нэгт ахан дүүс, аав ээж, ах эгч, үр хүүхэд, хань ижил, анд найз биднийгээ орхин бурханы оронд үүрд одсон уйтай цаг бидэнд тохиогоод байна. 

Тэд маань өөрсдийн амьдралын ахархан ч, агуулга их алтан цаг хугацааг Монгол улсад уулын спортыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх их үйлсэд эрмэг зоригийн үлгэр дууриал болон өөрсдийн оюун бодол хүч чадлаа эцсийн мөч хүртэлээ зориулж явсаар уултайгаа цуг бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөрлөө.

Уулчин анд нөхдийн маань сэтгэлийн жигүүр, цуцашгүй тэмүүлэл, үнэлэшгүй нөхөрлөлөө дурсамж болгон Уулын спортод нөхөж баршгүй орон зайгаа үлдээгээд одсон тэднийхээ ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхөд нь гүн эмгэнэлээ мэхийн ёсолж илэрхийлж байна. 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ