MNTM шоуны шилдэг оролцогчдын нэг Б.Анужин нэвтрүүлгийн бусад оролцогч нартай таарахгүй нилээдгүй гадуурхагдсан ч үзэгчид Б.Ану-Үжинг дэмжиж байсан юм. Тус шоу нэвтрүүлгийн хамгийн бяцхан оролцогч нь хэдий ч өөрийгөө чамгүй чадварлаг модель гэдгийг батлан харуулсан Б.Ану-Үжин найз залуугаа ил болгожээ. Тэрээр өөрийн цахим хуудсанд: "Зарим хүмүүс чамайг юу ч хийсэн хайрлахгүй харин зарим хүмүүс чамайг юу ч хийсэн хайрлахаа болихгүй... Хайрлахад хайрлуулахад ухаан хэрэгтэй. 14тэй байхдаа анх танилцаж байсан 4 жил өнгөрчээ цаг хугацаа хурдан юм. Хамт байгаагүй үе зөндөө шаналаж байсан санаж байсан гомдож байсан гомдоож байсан уйлж байсан уйлуулж байсан үе үнэхээр их тэр ч байтугай үзэн ядаж хархыг хүсэхгүй хамаг муухай үгсийг хэлж байсан сонсож байсан удаа үнэхээр их гэхдээ л эцэст нь бие биенээ гэсэн сэтгэл бүхнийг байхгүй болгочихсон байдаг. Эцэст нь бид хамт байдаг. Эцэст нь бие биедээ ямар их хайртайг ойлгодог. Хичнээн хэрэлдсэн ч сэтгэлээ гээж болохгүй. Ямар их хайрыг өгч байснаа мэдэрч байснаа үргэлж сана. Уучлах ухаан ойлгох сэтгэл хэн хэнд нь хэрэгтэй. Хоёулаал хичээх хэрэгтэй. Төгс хүн гэж байхгүй ч хайр эвлэрдэггүй тэр хэвийг эвлүүлдэг... Уучлаарай хайраа сэтгэлийг нь өвтгөдөгт. Хайртай шүү" хэмээн бичжээ. 

Эх сурвалж: Seen.mn