Засгийн газрын өнгөрсөн баасан гаригт болсон ээлжит бус хуралдаанаар ХСИС-ийн захирлаар ажиллаж байсан С.Баатаржавыг ЦЕГ-ын даргаар томилсон. Тэгвэл цагдаагийн байгууллагад ээлжит томилгоог хийжээ. 

 

Тухайлбал, ЦЕГ-ын дэд бөгөөд Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Хууль сахиулах их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг, ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦЕГ-ын дэд даргаар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболдыг ЦЕГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар, цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын даргаар, цагдаагийн дэд хурандаа Д.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар, Б.Бат-Өлзийг Нийслэлийн цагдаагийн газрын Захиргаа удирдлагын газрын даргаар тус тус томилжээ.

 

Т.Сайхан

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин