Энэ сарын 4-ний өдрийн бямба гаригийн 17:00 цагт Сүхбаатарын талбайд Отгонтэнгэр хайрханд авиралт хийж, амь насаа алдсан 17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болох юм байна. Энэ үеэр Монголын Үндэсний уулчдын холбоо, Монголын Уулын аялалын клубуудын холбоо, Уул болон аялалын холбоо, клубууд нэгдэн 1000 зул өргөхөөр төлөвлөжээ. Зохион байгуулагчид уг буяны арга хэмжээний зул өргөх ёслолд иргэд оролцох боломжтойг хэллээ. Мөн энэ үеэр уулчдын нэгдсэн алхалт болох бөгөөд алхалтад оролцоход ямар нэг бүртгэл хийж, төлбөр авахгүй юм байна.