Селена Гомез, Жастин Бибер нарын харилцаа үргэлж олон нийтийн анхаарлын төвд байдаг. Селена Гомез Бибер -ээс салсны дараагаар дуучин Weekend-тэй хайр сэтгэлийн холбоотой болж хамтдаа нэг жилийг ардаа үдсэн билээ. Гэвч сүүлийн өдрүүдэд Селена, Бибер нарын нууцаар болзож буй зургууд папарицчидад өртөж шар хэвлэлээр шуугих болсон юм. Харин тэдний өчигдөрхөн Лос Анжелес хотын гудамжаар аз жаргалтайгаар явж буй зургууд нь таржээ. Селена  болон Weekend нарыг аль хэдийн салсан тухай ч хэвлэлээр шуугиад байгаа юм. Ямартай ч Бибер , Селена нарын харилцаа энэ чигээрээ үргэлжлэх үү гэдгийг харах л үлдлээ. 

Эх сурвалж: www.Seen.mn