"Авъяаслаг Монголчууд" шоунд оролцож шилдэг оролцогчдын нэг болж үзэгчдээс хамгийн их эерэг хандалтыг авч байсан оролцогч бол Б.Шижирбат билээ. Тэрээр шоундаа ялагч болж чадаагүй ч энэ нь түүний цаашид улам ихийг хийж бүтээх үүд хаалгыг нээж өгсөн юм. Тиймдээ Б.Шижирбат "American got talent"-д оролцож эхний үедээ амжилт гаргасан хоёр дахь шалгаруулалтан дээр улаан баззер авч байсныг уншигчид маань санаж буй биз ээ. Гэсэн ч энэ нь түүнийг зогсоож чадсангүй. Тэрээр "Asias got talent"-д дахин өөрийгөө сорьж шүүгчдийг гайхшруулаад зогсохгүй "Алтан баззер"-ын эзэн болжээ. Монгол эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж өөрийн хүсэл зорилгодоо тууштай зүтгэж яваа Б.Шижирбатад улам их амжилт гаргахыг хүсээд шоундаа ялагч нь болохыг хүсье. 

www.Seen.mn