АНУ-ын иргэн Дэлма Деннис хэмээх эмэгтэй өөрийн фэйсбүүк хуудсандаа цочирдом зургуудаа оруулжээ. Түүний найз залуу Ричард Деннисийг цустай хутгалдуулан балмадаар зодсон байна. Энэ тухай Деннис: "Олон жилийн турш "Гэр бүлийн хүчирхийлэл"-ийн тухай хүн болгон ярьсаар ирсэн. Харин өнөөдөр энэ бүхэн надад бодитоор тохиолдоод байна. Амьд сэрүүн үлдсэндээ бурхандаа талархъя. Эдгээр зургийг оруулж байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлийг эцэс болгохын тулд дэлхий нийттэй хуваалцаж байгаа юм" гэжээ. Түүний ингэж бичсэн нь маш олон хүнд хүрч сошиал тэр даяараа Ричардыг үзэн ядах болсон байна. Ричард энэ бүх үйл явдал болсны дараа "Би ахиж хэзээ ч уухгүй", Намайг уучлаач","Чамгүй бол би амьдарч чадахгүй нь" зэргээр түүнрүү зогсолтгүй мессеж илгээж байсныг нь ч Деннис дэлгэн харуулжээ. Уг хэрэг явдал болохоос ердөө нэг сарын өмнө Деннис Ричардаас гэрлэх санал хүлээн авсан байжээ. 

Эх сурвалж: Seen.mn