25-р суваг телевизээс бэлтгэн хүргэдэг 21000 реалиту шоуг уншигчид маань андахгүй мэднэ. Долоо дахь цуврал дугаараа хүргэж байгаа тус нэвтрүүлгийн өмнөх дугааруудад олны танил эрхмүүд оролцож 21000 төгрөгөөр 10 хоног амьдарч өөрийн амьдралын хэв маягийг үзэгчдэд сонирхуулдаг байсан бол энэ удаагийн цувралд энгийн ардаасаа хоёр оролцогч сонгож оролцуулснаараа онцлог болжээ. Харин эдгээр хоёр оролцогчийн нэг нь бизнес эрхэлдэг "Наран" рестораны захирал уншигчдын маань сайн мэдэхээр "Нэг хүн нэг тоосго" аяныг санаачлагч С.Дэлгэр оролцож байгаа бол хоёрдахь оролцогчоор "Нарантуул зах" дээр тэрэг түрж эр нөхөр, эцэг хүний үүргээ биелүүлж яваа Т.Батхүү нар оролцож байгаа юм. Бизнес эрхэлдэг эмэгтэй, энгийн нэгэн тэрэг түрдэг залуу хоёрын хэн нь илүү амьдралын ухаантай байж тус шоунд ялагч болж гурван сая төгрөгийн ялагч болох бол? 

Эх сурвалж: Seen.mn