"Дэлхийн мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн Ц.Энхжин оролцож байгаа билээ. Түүнийг дэмжигч олон хүмүүсийн нэг МУГЖ Б.Сарантуяа өөрийн цахим сүлжээнд Дархан нутгийн охин Ц.Энхжин охиныг дэмжихийг хүсээд ийнхүү бичжээ: 

"Цастай өглөөний мэнд найзуудаа. Дарханы унаган хүү, Эверестийн оргилд хоёр удаа Дарханы далбаагаа мандуулсан Цэвээндашийн охин, Дархан нутгийн унаган охин Энхжин Монгол улсаа төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байна...Дарханчуудаа уухайлан дэмжицгээе.Дарханаасаа Дэлхийн миссийг төрүүлэхийн төлөө хүн бүр идэвхитэй саналаа өгөөрэй. Дархан хотоос хацар гоо
охид олон төрдөг учир нь хотын маань түүхэнд оршдог. Эх орны 4 зүг 8 зовхистоос илгээлтийн эзэд ирж найрамдлын хотыг босголцсон түүхтэй.Гоо үзэсгэлэн ертөнцийг аварнаа гэж"
хэмээн бичсэнд нь зарим хүмүүс эгдүүцлээ илэрхийлж "Дарханы охин юм уу, Монголын охин юм уу" "Жалга довны үзэл гаргалаа" хэмээн шүүмжилжээ. 

Эх сурвалж: Seen.mn