60 тэрбумын асуудал намжаагүй байхад МАН-ынхан дотооддоо дахин мөнгө төгрөг тараасан, албан тушаал наймаалцаж асуудал гарлаа. Тодруулбал удахгүй болох МАН-ын их хурлаар намын даргыг сонгоно. Намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа нөлөө бүхий эрхэм 21 аймагт өөрийнхөө сүлжээг үүсгээд байна.

Уг сүлжээгээрээ дамжуулан МАН-ын их хуралд оролцох эрх бүхий нөхдүүдийг өөрт нь санал өгүүлэхийн төлөө тухайн орон нутгийн “бүдүүн дарга”-д үүрэг өгчээ. Харин үүрэг авсан “бүдүүн дарга” нь манай даргад санал өгөөрэй хэмээн мөнгө тарааж байгаа аж. Харин аймгаасаа даргыгаа дэмжүүлж чадсан нөхөр нь бүдүүн даргаас хамаг бүдүүн дарга болох тохироо хийгдсэн байна. Мөнгө санхүүг хэн хэн нь гаргаад явж байгаа бололтой юм.

Энэ нь баримттай болоод ирэхийн цагт дотроо алалцаж эхлээд байна. Тухайлбал, Гаалийн дарга асан Төрийн өмчийн хорооны дарга болохыг горилогч нэгэн  Баян-Өлгий аймаг дахь МАН-ын Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нөхдөд 2 сая төгрөг тарааж явна гэнэ.

Яг ийм байдлаар их хурлын төлөөлөгчдөд нийт 2.6 ТЭРБУМ төгрөг тараах аж. 21 аймгийн агентлаг, газрын дарга нар ч хөөрхий үүрэгт ажил, намын ажлаа хослууланхан амьсгаа өндөр явна... Хэрхэхийг тэнгэр биш хэн их мөнгө тараасан нь л мэдэх биз ээ