2017.10-25-30-нд Бээжин хотын эгч дүү хотуудын залуучуудын чуулган болж өнгөрлөө. Уг чуулганд 5 тивийн 35 орны залуучуудын байгууллагын төлөөлөл 200 орчим залуус оролцлоо. Манай улсаас “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга Х.Энхбатаар ахлуулсан тус холбооны гишүүд болон Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны төлөөлөл мөн Хятадад төгсөгчдийн холбоо зэрэг нийт 3 байгууллагын арав гаруй залуучууд оролцлоо. 


5 өдөр 5 тивийн залуучууд танилцаж нөхөрлөж, Бээжин хотоор аялж, Хятад орны соёл уламжлалтай болон 2022 онд болох өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцлаа.
Залуучуудын байгууллагууд харилцан туршлага солилцох форум зохион байгуулсан бөгөөд Youth and Governance, Youth and Technology, Youth and Entrepreneur гэсэн 3 салбар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Монголын төлөөлөгчид Залуучуудын нийгмийн болон улс төрийн оролцоо, энэ онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар танилцууллаа.