“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоо нь БНХАУ-ын Бээжин хотын залуучуудын холбоотой хамтран ажиллах олон талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ арга хэмжээ 2017.10.30 өдөр Бээжин хотод болсон бөгөөд Монголын талаас НАМОХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга оролцсон байна. 

Бээжин хотын Залуучуудын холбоотой хамтран ажиллах болсондоо талархаж байгаагаа илэрхийлээд, ажилд нь амжилт хүсч Монголд зочлохыг урьсан юм. 
Мөн энэ өдөр Бээжин хотын залуучуудын холбооны дарга Xiong Zhuo “Нийгмийн Ардчилал Монголын Оюутын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Энхбатыг хүлээн авч уулзсан. Тэрээр 11 сард Улаанбаатар хотноо болох МАН-ын 28-р их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд Олон улсын Сайн дурынхны чуулган болон Олон улсын “Залуу зураачид”-ын үзэсгэлэнд хүрэлцэн ирж оролцохыг урьсан юм. 


Мөн энэ үеэр яригдсан чухал асуудлын нэг нь 2022 онд зохион байгуулагдах өвлийн олимпод Монгол залуучуудыг ажиллуулах тал дээр хамтран ажиллахыг хүссэн юм.